Компаний танилцуулга

   “Дайнэмик Техноложис” ХХК-с эрхлэн гаргаж буй “Нийслэл Пропертис” вэбсайтад зочилж буй Эрхэм Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая!

 

   Манай компани 2007 оны 3-р сард байгуулагдаж гадаад худалдаа, орон сууц, барилга объект, газрын худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирсэн бөгөөд өдгөө “Нийслэл Пропертис” вэбсайтаараа дамжуулан Та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна.

 

   Эдийн засаг, зах зээлийн харилцаа маш хурдацтай хөгжиж буй энэ үед завгүй ажиллаж байгаа Таны үнэт цаг завыг хэмнэх үүднээс үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүхий л асуудлыг Тань аливаа эрсдлээс хамгаалан шийдэх зорилгоор мэргэжлийн туршлагатай хамт олон харилцан ашигтай гэрээ байгуулан хамтран ажиллахыг Танд санал болгож байна.

 

   Та Нийслэл Пропертисийг сонгосон тэр мөчөөс эхлэн бид Таны үл хөдлөх хөрөнгийг зар сурталчилгааны хамгийн оновчтой сувгуудаар дамжуулан олны сонорт хүргэж Таны ашиг сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцсэн үр дүнд хүргэх болно.

 

   Таны ажил үйлс өөдрөг байх болтугай!

 

                                “Нийслэл Пропертис”-ийн хамт олон


Мэдээ оруулсан: 2013-08-15